2013-2014 оны хичээлийн жил- 1-р курсын аварга баг шалгаруулах Волейболын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Волейбол
Дэлхий дахинд үүсч хөгжсөн түүх. Энэхүү спортыг үндэслэгч нь АНУ-ын Массачусетс мужийн Гелиок
хотын дунд сургуулийн биеийн тамирын багш Вильям Морган юм. Тэрээр хэрэглэл материал, хөрөнгө зардал бага шаардах энгийн тоглоом бий болгохыг
зорьсон ба энэ шинэ тоглоомоо “Миномет” гэж
нэрлэв. Хожим Альфред Хальстедийн санал болгосноор “ВОЛЕЙБОЛ” гэж
нэрлэсэн. Волейбол гэдэг нь “Нисдэг
бөмбөг” гэсэн утгатай Англи үг. 1896 оны
7-р сард волейболын анхны тоглолтыг Спрингфильдэд
зохион байгуулж 1897 онд 10 зүйлтэй анхны дүрмийг боловсруулсан. 1922 онд
волейболын спортыг Олимпийн тоглолтын хөтөлбөрт оруулах хүсэлт гаргасан бөгөөд үүнээс 35 жилийн дараа 1964 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт анх
волейбол орсон. 1947 онд Парист Олон улсын волейболын холбоог байгуулсан.
ОУВХ-ны төв штаб Швейцарийн Лозаннь хотод байрладаг.
Манай оронд үүсч хөгжсөн түүх. 1921 оноос эхлэн ЗХУ-с уригдан ирсэн мэргэжилтнүүд
волейболын бөмбөгөөр тоглодог байсан нь хүүхэд залуучуудын дунд ихээр дэлгэрч, 1928
оноос волейболын талбай олноор байгуулагдаж, 1940 оноос анхны бүс, УАШТ явагдаж
эхэлсэн. 1957 онд Москва хотод хуралдсан ОУВХ-ны 6-р хурлаар Монгол улс 50 дахь гишүүн орноор элсч, мөн онд Монголын
волейболын холбоо байгуулагдсан.
Монголын волейболчид 1962 оноос ДАШТ, 1994 оноос Азийн тоглолтонд, 1998
оноос зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. 1996 оноос
Волейболын Лиги-ийн тэмцээнүүд явагдаж байгаа.
Волейболын тоглолтын дүрмээс
- Нэг баг 8-12 хүний бүрэлдэхүүнтэй, үндсэн тоглогч нь 6
хүн байна.
- 25 тоогоор 5 ээлж тоглоно.
- Шийдвэрлэх ээлжийн тоглолт 15 тоогоор явагдана.
- Тоглолтыг заавал 2 онооны илүүтэйгээр дуусгана.
- 8 ба 16 тоон дээр шүүгчээс техникийн тайм /ОУТэмцээнд/
өгнө.
- Нэг ээлжийн тоглолт дээр дасгалжуулагч 2 хүртэл тайм авч
болно.
- Солилцоо хийх хугацаанд амжаагүй бол минутын амралт өгнө.
- Баг бүрд лебор /чөлөөт тоглогч/ тоглогч байна.
- Чөлөөт тоглогч зөвхөн арын бүсийн тоглогчтой солилцоо
хийнэ.
- Чөлөөт тоглогч зөвхөн нүүрний ба довтолгооны шугам 2-ын
хооронд орж гарна.
- Чөлөөт тоглогч бусад тоглогчдоос өөр өнгийн хувцастай
тоглоно.
- Чөлөөт тоглогч довтлох цохилтын үйлдэл хийвэл алдаанд
тооцно.
- Давуулалтыг нүүрний шугамын арын аль ч хэсгээс давуулж
болно. Давуулалтыг 3 секундэд багтаан давуулна. Давуулалтын бөмбөг тор хүрээд
давсан тохиолдолд тоглолт үргэлжилнэ.
- Тоглолтын үед тоглогчид торонд хүрвэл алдаанд тооцно.
- Дунд шугамыг áүтэн улаар болон өсгийгөөр гишгэвэл алдаанд
тооцно.
No comments:
Post a Comment