Модон бөмбөг
Дэлхий дахинд үүсч хөгжсөн түүх. Модон бөмбөгийн спорт нь 1990 онд
Хятадын Тайванаас үүссэн бөгөөд санаачлагч нь одоогийн олон улсын Модон бөмбөгийн
холбооны ерөнхийлөгч Мин-Хуй-Вен юм. Woodball буюу Модон бөмбөг нь гольф,
гетболын спорттой төстэй бөмбөг цохиур хэрэглэн тоглодог ба хэрэглээний өртөг
багатай, цаг хугацаа их зарцуулдаггүй онцлогтой юм. Эдүүгээ энэ спортоор
дэлхийн 30 гаран орны иргэд тоглож хүрээгээ улам бүр тэлж байгаа шинэ спортын төрөл
юм. Энэхүү тоглоомыг үүсгэн байгуулагч нь байгалийн үзэсгэлэнт газруудаар
явганаар аялах дуртай нэгэн байсан ба гэр бүл, найз нөхдийнхөө хамт уул хажуу
бил газрыг сонгон авч цэвэрлэн тохижуулж аялан зугаацах газар болгожээ. Тэрээр
зочидын ууж байсан шар айрагны 2 лонх дарсны хундагыг орлуулан цохиур
хаалгыг хийж зуслангынхаа байрны шатны модон хашлаганы бөөрөнхий модыг хараад бөмбөг
хийх санааг олжээ. Энэ газартаа тоглож байх байгальтайгаа зохицсон спортыг ийнхүү
анх удаагаа олж нээсэн. Түүнээс хойш модон бөмбөгийн спорт улам бүр
боловсронгуй болж сонирхогчдийн тоо улам бүр нэмэгдэн тоглосноор 2001 онд албан
ёсны дүрмийг батлан гаргаж төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж эхэлсэн байна.
Одоо энэ спортын төрлөөр олон улс тивийн болон ДАШТ, оюутны ДАШТ, Австри, БНСУ,
БНХАУ, Малайз, Сингапур, Тайланд, Хорват, Швед, Тайвань, Энэтхэг, Япон зэрэг
улсуудад жил бүр зохиогдож байна. Хятадын Тайваньд 30 гаруй мянган хүн байнга
тоглон хичээллэж олон 10 талбай байгуулагдан ажилладаг.
Манай оронд үүсч хөгжсөн түүх. Манай улсын Модон бөмбөгийн
холбоо 2001 оны 9-р сард байгуулагдан үйл ажиллагааг явуулан ХЗДХЯамнаас зөвшөөрөл
аван ажиллаж байгаа ба улмаар 2003 онд Олон улсын байгууллагын 23 дахь гишүүн
орон болсон. Тус холбооны ерөнхийлөгчөөр Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх
хорооны гишүүн, СХ ухааны доктор, олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч
Д.Жаргалсайхан ажиллаж байна. Монголын тамирчид олон улсын тэмцээнд 2003 оноос
эхлэн оролцож байна. 2005 оны 9 сарын 2-4-ний өдрүүдэд УБ хотноо Азийн оюутны
аварга шалгаруулах олон улсын нээлттэй анхдугаар тэмцээнийг Биеийн тамир
спортын хороотой хамтран зохион байгуулсан.
Модон
бөмбөг тоглолтын мөн чанар: Энэ спортын онцлог нь ямар ч насны хүмүүс, ямар ч нөхцөлд
ямар ч газар тоглох боломжтойд оршдог. Хичээллэгчээс бие бялдарын онцгой чадвар
\өндөр, уян хатан, хурдан, хүчтэй г.м \-ууд шаарддаггүй. Харин идэвхтэй хөдлөх,
алхах хүсэл, цохих эвсэлтэй байхад л хангалттай. Цэцэрлэгт хүрээлэн, хатуу
гадаргуутай хөрс болон зүлгэн дээр, элс, цас мөс, уул толгод, заал, танхим,
амралтын газар хаана ч, хэзээ ч тоглож болдог. Модон бөмбөг нь гольфтой нэлээд
төстэй боловч бөмбөгийг цохисоны дараа дээш хөөрдөггүйгээрээ ялгаатай. Баг бүр
2-8 тоглогчтой байж болно. 12-24 замд тоглолт хийдэг. 2 удаа 12 замыг туулах хэлбэрээр
тоглож болно. Хамгийн цөөхөн цохилтоор бөмбөгийг хаалганд хийсэн тоглогч
ялагч болно. Тоглогч цохиурын толгой хэсгийн резинтэй талаар бөмбөгний төв
хэсэгт цохино. Нэг талбай дээр 4 тоглогч зэрэг гарч дарааллын дагуу тоглоно.
Цохилт хийх үед бусад тоглогч талбайн гадна байрлах ёстой. Нэг талбайн
тоглолт дууссаны дараа /бүх тоглогчийн бөмбөг хаалганд орж дууссах/ дараагийн
талбайруу шилжин тоглолтыг үргэлжлүүлнэ. Цохисон бөмбөг талбайгаас гарвал нэг
цохилт нэмж /торгуулийн цохилт/ тооцдог, гарсан бөмбөгийг тоглолтонд оруулахдаа
зураасны яг хаагуур өнхөрч гарч байгааг сайн харж, гарсан газраас нь дотогш
цохиурын 2 толгой хэмжээтэй газраас бөмбөгийг тавьж цохино.
Модон бөмбөгийн хэрэгсэл нь бөмбөг,
цохиур, хаалгаас бүрдэх ба бүгд модоор хийгдсэн байдаг. Бөмбөгний диаметр нь
9,5 см, 400 гр жинтэй байдаг. Цохиур нь Т хэлбэртэй байх ба жин нь 800 гр, урт
нь 90-100 см цохих хэсэг нь резинэн зөөлөвчтэй байна. Хаалга нь П хэлбэртэй. 2
хашлага нь лонх хэлбэртэй, дунд нь хундага хэлбэртэй саваа мод байх ба түүнийг
их биед нь хөндлөвч төмрөөр тогтоож өгдөг. Хаалганы дотор талын өргөн нь 16 см,
хундага нь газраас 7 см өндөрт байрладаг. Модон бөмбөгийг дараах хэлбэрээр
тоглож болно.
Багийн - багийн бүх гишүүд /4 эр, 4 эм тоглогч /-ийн цохилтын онооны нийлбэрээр байр эзлүүлнэ./
Ганцаарчилсан- тоглогч нэг бүрийг цохисон оноогоор жагсаана.
Халз- сугалаагаар таарсан 2 тоглогч хоорондоо тоглоно /манайхаар бол бөхчилж/ Хамгийн цөөхөн цохилтоор хаалганд бөмбөг оруулсан тоглогч ялагч болж дараагийн тоглогчтой тоглоно. Ялагдвал хасагдана.
Хос - 2 эрэгтэй эсвэл 2 эмэгтэй тамирчин оролцоно.
Холимог хос эр эм хос болон тоглоно. 2 тоглогчийн онооны нийлбэрээр байр эзлүүлнэ.
What is the best way to make money with a betting strategy?
ReplyDeletemoney-making software งานออนไลน์ in which you need to create bets to win a bet. a fixed win betting strategy.