Monday, April 7, 2014

"Гоо сайхан ертөнцийг аварна" тэмцээний удирдамж


МУБИС-ийн Багшийн сургуулийн БСАЗ-н тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Гоо сайхан ертөнцийг аварна” тэмцээний удирдамж

Нэг. Зорилго: Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүйн  боловсролыг дэмжих 
Хоёр. Зохион байгуулалт, хугацаа:
2014 оны 04-р сарын 18-ний өдөр урлаг заланд зохион явуулна. Тэмцээнийг БСАЗ-тэнхимийн багш нар хамтран зохион байгуулах ба БСАЗ-н тэнхимээс томилсон шүүгчид бага онооны системээр шүүнэ. 
Гурав. Тэмцээний төрөл:
Тэмцээнд нэгдүгээр курсын оюутнууд дараах төрлүүдээр  оролцоно. Үүнд:
1.    Багийн төрөл:
Ø  Мэндчилгээ /анги тус бүрээс 12 оюутан/
Ø  Технологийн бүтээл /“гайхамшиг” сэдвийн хүрээнд /
Ø  Аэробикийн үзүүлбэр /12 оюутан/ тус тус оролцоно.
2.    “Гоо охин” шалгаруулах төрөлд анги тус бүрээс нэг нэг гоо охин оролцоно.
Ø  Мэндчилгээ /өөрийгөө танилцуулах, авьяасаа үзүүлэх/
Ø  Асуулт хариулт
Ø  Үндэсний хувцастай үзүүлбэр
Ø  Гоёлын хувцастай үзүүлбэр
Ø  Усны хувцастай үзүүлбэр
Ø  Парад
Дөрөв. Тэмцээний дүн гаргах  журам, шагнал:
1.    Тэмцээний багийн төрөлд 3 үзүүлбэр тус бүрт оноо өгөх ба нийлбэрээрээ хамгийн бага оноо авсан хоёр багийг шалгаруулж
1-р байр нэг өргөмжлөл мөнгөн шагнал
2-р байр нэг өргөмжлөл мөнгөн шагнал  тус тус олгоно.
2.    “Гоо охин ” төрөлд
1-р байр нэг өргөмжлөл мөнгөн шагнал
2-р байр нэг өргөмжлөл мөнгөн шагнал
3-р байр нэг өргөмжлөл мөнгөн шангалаар тус тус шагнана.

Ерөнхий шүүгч: Ц.Тамир

4 comments:

  1. Сайхан тэмцээн болжээ, амжилт

    ReplyDelete
  2. Заал талбай нь жижиг үнэн миа байсоон дараа жилээс өөр газар хийх байлгүй дээ

    ReplyDelete
  3. nise ohiduudtai nise temtseen baisoon

    ReplyDelete
  4. zal ni ch uneheer jijig baisan shuu. bagtahgui gehdee l saihan temtseen bolson

    ReplyDelete