АЭРОБИК
Дэхий дахинд үүсч
хөгжсөн түүх: Эртний грекийн үеийн олдвор болох ваар савны
бөөрөн дээр хөгжим тоглож, бүжиглэж байгаа охидын дүрс байдгийгсудлаачид
тогтоожээ. Түүнчлэн эртний грект өвчнийг хөгжмөөр анагааж байсан тухай мэдээ
баримт байдаг. Хөгжлийнхөө явцад хүний бие бялдрыг эрүүл чийрэг хүч тэнхээтэй,
гоолиг сайхан болгоход хөдөлгөөн тэр дундаа гимнастик зайлшгүй чухал болох нь
тогтоогдсон. Чухамдаа энэхүү хэрэгцээнээс
гимнастик үүссэн бөгөөд хожим хөгжмийн хэмнэл түүнд тохирсон хөдөлгөөн
хоёрын хослолоос аэробик үүсчээ. Аэробик нь бусад спортын төрлүүдийн нэгэн адил
түүхэн хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн. Гэнэт шинээр
үүсч санамсаргүй бий болчихоогүй. Уянгатай хөгжим хөдөлгөөн хоёрыг зөв
хослуулан хийхэд хүний сэтгэл оюунд нөлөөлөн эд эсийг сэргээх, хөгшрөлтөөс
сэргийлэх, хөдөлгөөний эвслийг сайжруулах, гоолиг сайхан бие бялдартай болгох,
эрүүл чийрэг байлгах, хүч тэнхээтэй, болгодог нь олон нийтэд тодорхой болсон
байна.
Орчин үеийн аэробикийн үүсэл хөгжил нь Америкийн эрүүл
ахуйн биеийн тамирын мэргэжилтэн, доктор К.Купертэй салшгүй холбоотой.
Аэробны /хүчилтөрөгчтэй нөхцөлд хийгдэх/
дасгалын системийг үндэслэн “Аэробик” гэсэн нэр томьёог анх бий болгосон. Аэробик гэдэг үг нь Аэро-биос буюу
хүчилтөрөгч, агаар, амьдрал гэсэн үгнээс гаралтай ажээ. Анх өөрийн
боловсруулсан эрүүлжүүлэх биеийн тамирыг цэргийн сургуулийн сонсогчдод зориулан
гаргасан нь өргөн олон түмэнд тархаж аэробик хэмээн нэрлэгджээ.
Монголд хөгжсөн түүх: Монголын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн
салбарт байсан гимнастик нь 1990 онд Айзамт гимнастикийн биеэ даасан холбоо
болон МҮОХ-ны 35 дахь холбоогоор бүртгэгдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн
явуулж байна. 1992 оноос эхлэн УАШТ явуулж эхэлсэн. 1994 онд Айзамт нэрээ
Аэробик болгон өөрчилсөн. УАШТ, болон УБ хотын АШТ-г спорт аэробик, эрүүлжүүлэх
аэробик гэсэн төрлүүдээр зохиосон. 1995 онд Францын Парис хотноо зохиогдсон
Спорт аэробикийн анхны ДАШТ-д оролцсон.
Аэробик түүний
ангилал.
Аэроáик нь бусад спортын төрлүүдийн нэгэн адил түүхэн
хөгжлийн явцад улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн билээ. Аэробик гэдэг нэр
томъёо нь олон улсад өргөн хэрэглэгддэг бөгөөд өөртөө 100 гаруй урсгал
чиглэлийг нэгтгэдэг. \Үүнд: спортын, фитнэсс, шейпинг, калланетик, усны....гэх
мэт\ Сүүлийн үед бий болсон Аэробикийн
олон чиглэл урсгалуудад нэгдсэн ангилал хийгээгүй бөгөөд олон судлаачид янз
бүрээр ангилсан байдаг. Эдгээрийг нэгтгэн Аэробикийн багш нар дараах байдлаар
ангилсан байдаг. Үүнд:
1.
Эрүүлжүүлэх
аэробик
2.
Спорт
аэробик
3.
Фитнес
аэробик
4.
Туслах
аэробик
1.
Эрүүлжүүлэх аэробик. Энэ нь олон нийтийг эрүүлжүүлэх үндсэн зорилготойгоос
гадна хүчилтөрөгчтэй нөхцөлд зүрх судасны системийн үйл ажиллагааг бэхжүүлэх,
тэсвэрийн чанарыг хөгжүүлдэг онцлогтой. Эрүүлжүүлэх аэробикийг
·
Хэрэгсэлтэй
/стептэй, гантельтай, бөмбөгтэй, бодибар, резинтэй, аква аэробик г.м /
·
Хэрэгсэлгүй
/өндөр эрчимтэй, бага эрчимтэй, холимог, маш бага эрчимтэй г.м/
·
Холимог
/дорны тулааны дасгалтай аэробик/тай-бо, каратэ, у-шу, кикбоксинг,/йога аэробик
г.м/ ангилсан.
2.
Спорт аэробик. Энэ нь тусгайлан зохиосон дүрэм зааврын дагуу гимнастик, акробатик, үндсэн
аэробик болон бүжгийн хөдөлгөөнүүдийг хослуулсан хөтөлбөрт дасгалаар өрсөлддөг
спортын төрөл юм. Тэмцээнийг ФИЖ-Олон улсын гимнастикийн холбоо, ФИСАФ- Олон улсын спорт аэробикийн
холбоо, АНАК, СУДЗУКИ зэрэг
байгууллагуудын гаргасан дүрмийн дагуу зохион явуулдаг. ФИЖ-Олон улсын гимнастикийн холбооны дүрмээр
5 төрлөөр /эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, гурвал, хос, баг / ФИСАФ- Олон улсын спорт аэробикийн холбоо 4
төрлөөр /эр, эм ганцаарчилсан, гурвал, хос /зохиогддог. Спорт аэробикийн багийн
төрөл нь 10х10 метр талбайд, ганцаарчилсан, гурвал, хос төрлүүд нь 7х7 метр
талбайд 1мин 45/+-5/ сек-ийн хугацаанд
багтаан хөгжмийн аянд хийж гүйцэтгэдэг. Тамирчнаас маш өндөр ур чадвар шаарддаг
сохирхолтой спортын төрлүүдийн нэг юм.
3.
Фитнес аэробик. Эрүүлжүүлэх аэробикээс илүү эрчтэй, спорт аэробикийг бодвол нарийн
төвөгтэй хүнд элементгүйгээрээ онцлогтой багийн спорт юм. Тэмцээний Дүрэмд
заасны дагуу хүйс харгалзэхгүйгээр 6-8 хүн нэг баг болох ба төрлөөсөө хамаарч
9х9 м, 12х12 м талбайд 2 мин-ын хугацаанд дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэдэг.
Фитнес аэробикийн тэмцээн нь:
·
Сонгодог
аэробик
·
Стэп
аэробик
·
Хип
хоп аэробик гэсэн 3 төрлөөр
Ø
Ахлах
нас /17-с дээш нас/
Ø
Өсвөр
нас /11-13,
14-16 нас/
Ø
Бага
нас /10 нас хүртэл/ гэсэн насны
ангиллаар зохиогддог.
4.
Туслах аэробик. Энэ нь тус бүрдээ өөр өөрийн онцлог бүхий гурван чиглэлтэй.
Ø
Спортод
туслах чиглэлтэй аэробик. Хичээллэгсэдийн бие бялдрыг хөгжүүлэх нэмэлт
хэрэглүүр болгон ашигладаг аэробик юм. Тамирчид өөрийн бэлтгэлжилтийн түвшингээ
хадгалах, бие мах бодоо хөгжүүлэх, өөр төрлөөр хичээллэж анхаарлаа шилжүүлэх
болон сэргээлтийн хэрэгсэл болгон хичээллэдэг.
Ø
Сэргээн
суюилах чиглэлтэй аэробик. Энэ нь эрүүл мэндийн хувьд согогтой хүмүүст
зориулагдсан, мөн тамирчид бэртэл гэмтэл авсны дараа сэргээх зорилоготой
хийгддэг аэробикийн төрөл юм.
Ø
Шоу
үзүүлэн тоглолтын чиглэлтэй аэробик. Үүнд янз бүрийн хөтөлбөрт үзүүлбэр,
үзүүлэн тоглолтууд ордог. Жнь: сагсан бөмбөг, зэрэг тэмцээнүүдийн завсарлагаар
явагддаг тоглолтууд орно.
No comments:
Post a Comment