Tamir
Tuesday, April 22, 2014
2013-2014 оны “Гоо сайхан - Ертөнцийг аварна” тэмцээний дүн гарлаа
“Гоо охин” шалгаруулах
төрөлд дараах охидууд оролцлоо.
1-2 М.
Өгөөмөржаргал, Э.
Ану-Эрдэнэ
1-3 Б.
Урангоо,
Б. Номин-эрдэнэ
1-4 Ч.
Нямтулга
1-5 Н.
Амгалан
1-6 А.
Буянхишиг
1-7 А.
Мөлдир
1-8 М.
Баярмаа
1-9 Г.
Одсүрэн
1-10 Г. Болорчулуун нарын 12 оюутан оролцлоо. Эдгээр
гоо охидоос :
“Тэргүүн гоо охин”- 1-5 ангийн оюутан Н. Амгалан
“Дэд гоо охин” – 1-8 М. Баярмаа
Батсүх багшийн нэрэмжит
тусгай шагналаар 1-2 ангийн оюутан М. Өгөөмөржаргал
Азийн модель агентлагийн
тусгай шагналаар 1-10 ангийн оюутан Г.
Болорчулуун нар тус тус шалгарлаа.
“Тэргүүн гоо охин”- 1-5
анги Н. Амгалан
|
“Дэд гоо охин” - 1-8 анги М. Баярмаа |
Д. Батсүх багшийн
нэрэмжит
тусгай шагналаар
1-2 М. Өгөөмөржаргал
|
Азийн модель агентлагийн
тусгай шагнал - 1-10 Г.
Болорчулуун
|
Тэмцээний багийн төрөлд 1-р курсын
10 баг оролцлоо. Үүнээс
1-р байрыг 1-5 анги, 2-р байрыг 1-6 анги тус тус эзэллээ.
1-р байр эзэлсэн 1-5 анги хамт олон |
2-р байр эзэлсэн 1-6 анги хамт олон
Monday, April 7, 2014
Шагаа
Алаг мэлхий өрж тоглох.
Энэ тоглоомоор хэдэн ч
хүн тоглож болно. Тоглогчид тойрч суугаад шагаагаар яст мэлхийний дүрс өрөөд
эхний тоглогчоос эхлэн шоогоо орхиж шооны нүхэнд таарсан тоогоор өрсөн алаг
мэлхийнээс авах зарчмаар тоглох ба хэн олон шагай хураасан нь хожино.
Өрөхдөө хонийг дээш
харуулан өрөх ба шагааныхаа толгой талыг ертөнцийн зүгээр урагш харуулан дараах
зааврын дагуу өрнө.
- Эхлээд алаг мэлхийнийхээ нурууг 36 шагаагаар дэвжээнийхээ голд өрнө. 6 шагааны өргөнтэй 6 үе байна.
- Шилбэ - Үүнд 16 шагаа орно. Их биенээс 4 талруу нь чиглүүлэн дөрөв дөрвөн шагааг 2 хоёроор нь зэрэгцүүлэн өрнө.
- Сарвуу - 20 шагаа орно. шилбэ тус бүрийг тойруулан 5 таван шагааг сарвууны хэлбэртэй өрнө.
- Хүзүү - 6 шагааг хос хосоор нь 3 үе болгон өрнө.
- Толгой – Таван шагааг 3+2 дарааллаар өрнө.
- Нүд - толгойны 2 талд эсвэл дээр нь өрж болно.
- Чих - толгойныхоо доод талд юмуу 2 талд нь чих байрлах газар байрлуулна.
- Сүүл - Нурууныхаа төгсгөлд 3 шагаа өрнө.
- Зүрх 1, давсаг 1, бөөр 2 тус тус эрхтэн байрлах газарт өрсөн нуруун дээрээ давхар байрлуулана.
Эхний тоглогчоос эхлэн
шоогоо хаях ба шооны нүхэнд оногдсон тоогоор өрсөн алаг мэлхийнээсээ авна.
Авахдаа:
v 1 буувал- зүрх,
давсагны аль нэгийг авна.
v 2 буувал – 2 бөөр,
2 чих, 2 нүдний аль дуртайгаа авна.
v 3 буувал – сүүлийг
авна.
v 4 буувал – дөрвөн
шилбэний нэгийг авна.
v 5 буувал
- дөрвөн сарвууны нэгийг авах ба эсвэл толгойг авч болно.
v 6 буувал –
зургаан нурууны нэгийг авах ба эсвэл хүзүүг авч болно. Ингээд шоогоо хаяад
аваад байтал шоо аваад дуусчихсан юмны тоогоор буувал тэр тоотой тэнцүү юмыг
буцааж өрнө. Жишээлбэл шоо хаяад 1 нүх буутал зүрх, давсаг хоёрын
аль нь ч байхгүй болсон байвал тэдгээрийн аль нэгийг нь авсан шагаанаасаа
буцаагаад өрнө. Ингэж тоглосоор өрсөн мэлхийгээ дуусахад хэн олон шагаа авсан
нь ялагч болно.
Алаг мэлхий өрсөн
байдлыг дараах зургаас харна уу!
Subscribe to:
Posts (Atom)